Өмнөх нийтлэлийг эндээс сонирхоорой.
Энэ удаад үргэлжлүүлэн яг одоо энэ чиглэлд ажиллаж байгаа толгой эрдэмтэд хэрхэн үнэлэгдэж байгаа талаар сонирхуулая. Саяхан Элон Маскийн хиймэл оюуныг хүн төрөлхтөнд аюулгүй зөв хөгжүүлэх зорилгоор байгуулсан OpenAI (Нээлттэй хиймэл оюун) ашгийн бус компаний санхүүгийн тайлан ил болсон нь энэ талаар мэдээлэл өгөхөд сайхан баримт болж байна.
Эдгээр санхүүгийн тайланд дурдснаар OpenAI шилдэг судлаач Иля Суцкевер (Ilya Sutskever) зөвхөн 2016 онд 1.8 сая ам.долларын цалин авсан байна.
Түүний араас эсэргэцүүлэн үүсгэх нетворк (Generative Adverserial Network) гэж орчуулагдаж болох сүүлийн үед нэлээн нэрд гараад байгаа загварыг зохиогч Ян Гүүдфилов (Ian Goodfellow) 800 мянган ам. долларын цалин урамшуулал авчээ. Ян Гүүдфилов тухайн оны 4 сар хавьд албан ёсоор ажилд орсон гэж байгаа. Тэгэхээр яг үнэндээ 8 сар хавьцаа авсан цалин нь гэсэн үг. Түүнийг энэ хэмжээний цалин авахад хүргэсэн гол судалгааны ажил дээр дурдсан эсэргэцүүлэн үүсгэх нетворк. Нөхөр найзуудтайгаа пиво ууж суухад нь гэнэтхэн толгойд нь харван орж ирсэн санаа нь түүнийг долларын саятан болгосон түүхтэй. Нэлээн орой болтол уусан тул гэртээ ирээд шууд л комьпютер дээрээ суугаад нөгөө санаагаа код болгоод бичээд үзсэн ажилласан гэж байгаа. Хамгийн гол санаа нь эсэргэцүүлэн сургана гэдэг нь 2 загварыг хооронд нь нэгээр нь нөгөөг нь шалгуулах замаар машин сургах аргыг хэлж буй.
Дээр дурдсан 2 судлаач өмнө нь 2 - уулаа Гүүглд ажиллаж байсан.
Дараагийн шилдэг нь судлаач Пиетер Аббил (Pieter Abbeel). Робот чиглэлээр түлхүү ажлууд хийдэг тул роботчин хэмээн нэрлэгдэх болсон мөн л топ нэгэн. Тэрээр 2016 оны 7 сараас OpenAI д ажилд орсон бөгөөд 6 сар орчмийн хугацаанд 425 мянган ам. долларын цалин авсан байна. Шилдгүүдийг татах олон арга байдгийн нэг нь ажилд орох гарын үсэг зурсны бонус хэмээх том тоо. Энэ бонусууд мөн дээрх цалинд орсон байна.
Америкийн хуулиар ашгийн бус байгууллагын санхүүгийн мэдээлэл нийтэд ил байдаг учир дээрх тоонуудыг албан ёсоор авах сайхан боломж бүрдэж буй нь энэ. Мөн энэ чиглэлд ажиллаж байгаа топуудыг цалингийн баримжааг гаргаж өгч байгаа нь сайшаалтай.
Яагаад ийм өндөр цалин авч байгаа нь мэдээж учир шалтгаануудтай. Эдгээрээс хамгийн гол шалтгаан нь нөгөө л зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчим. Хэдэн мянган компани тэдгээрийг авч ажиллуулах хүсэлтэй боловч топуудын тоо маш цөөхөн байгаа гэсэн үг.
Канадын судалгааны байгууллагаас гаргасан тайлангаар одоогоор 22,000 орчим олон улсын хэмжээний судлаач эрдэмтэд байна хэмээн баримжаалжээ. Энэ нь хөгжилтэй улс орнуудын хэрэгцээ шаардлага байтугай алдарт цахиурын хөндийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй бага тоо юм. Хувийн компаниудаас гадна засгийн газар, их сургуулиуд үүн дээр нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлэхэд орчин үеийн хиймэл оюуны эрдэмтэн судлаач, энэ чиглэлийн мэргэжилтэнгүүдийн хомсдолтой байна.
Томоохон технологийн компаниудын хувьд энэ чиглэлийн топ мэргэжилтэнгүүдэд 300 - 500 мянган ам. долларын цалин мөн хувьцаа нэмж өгч байгаа тухай New York Times мэдээлжээ.
Гүүглийн охин компани DeepMind нийт 400 ажилтангуудынхаа цалинд 138 сая ам. доллар өгсөн нь нэг ажилтан жилд дунджаар 345 мянган ам. доллар авсантай тэнцэж байна.
Мэдээж бидэн шиг жижиг үндэстэнд иймэрхүү юмаар оролдож суух нь хамгийн ирээдүйтэй дараагийн чингисийн монголыг бий болгож өнгөрснөө биш ирээдүйн түүхээ хэлэлцэн хэнхдэг цээж юугаа дэлдэн суух сайхан боломж ажгуу.
Бидний том давуу тал нь математиk. Үүнийгээ түшээд энэ том зах зээл рүү орох ийм сайхан боломж байна. 3 саяуулаа биш юм гэхэд эхний ээлжинд 10,000 н ийм мэргэжилтэнтэй байхад ард нь хэдэн 100,000 мянган монгол сайхан амьдрах боломж.

No comments:
Post a Comment