Saturday, January 4, 2020

Хиймэл оюун (AI), Машин сургалт (Machine Learning) , Гүний сургалт (Deep Learning) ямар хамааралтай вэ ?


Олон улсад хамгийн их тренд болж байгаа сэдвүүдээр нийтлэлүүд цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх хиймэл оюунмашин сургалтгүний сургалт нийтлэлүүдийг сонирхоорой. Мэдээж бид хүн төрөлхтөн гэдэг том олонлогийн нэг жижигхээн дэд олонлог учир их тооны хуулиар том олонлог дээр болж буй зүйлүүдийн тусгал тэр жижигхээн дээр ч бас л тусгалаа олж байх учиртай.
Гэхдээ тухайн эх олонлог дээр болж буй хувиргалтууд функцүүд, тухайн функцийн параметрүүд зэрэг нь жижиг дээрээ ч ойролцоо байдлаар явж байх ёстой. Зүйрлэвэл огт интернет гэж байхгүй тэр байтугай орчин үеийн шинжлэх ухааны ойлголтгүй явж буй амазоны ширэнгэн ойн нэгэн эртний отог омог дээр тусгалаа олно гэдэг зүйл байхгүйтэй адил. Энэ бол жижиг эксепшн (exception) буюу онцгой тохиолдол.

Эйнштейн хэлсэн юм гэлээ гэдэг ийм нэгэн ишлэл байдаг: "Хэрэв чи юмыг үнэхээр ойлгосон мэддэг л юм бол энгийн хэн хүнд тэрийгээ мөн л ойлгуулж өгч чаддаг байх ёстой".  Яг үнэндээ хэн хэлсэн нь чухал биш энэ ишлэл нь өөрөө тэр нөхөр юмыг хэр мэддэг ойлгож буйг харуулаад байгаа энгийн нэгэн шалгуур байж чаддагт утга учир нь бий. Ихэнх тохиолдолд үүгээр цензүр тавьж чадна гэсэн үг. Энд онцлох гээд байгаа гол зүйл нь яг орчин үеийн хөгжлийн шинэ түвшинд гарч ирээд байгаа эдгээр шинжлэх ухаан, технологиуд нь үнэхээр нарийн, нэн шинэ үеийн хэлбэрээ олоод байгаа нас нь их залуу, хамгийн хурдтай хөгжиж байгаа, өмнөх ихэнх зүйлүүд нь ул болж хоцроод байгаа "би мэддэг" гэж хэлэхэд маш болгоомжтой хандах хэрэгтэй нарийн шинжлэх ухаан шүү гэдгийг хэлэх хэрэгтэй.
Манай хамгийн шилдэг эрдэмтэн болсон професор доктор нэгэн хийсэн ажлынхаа тухай ярихыг баярлаж үзээд урамгүйхэн дуусгаж байлаа. Энгийн хүн байтугай нарийн мэргэжлийн хүн нь ч ойлгохын эцэсгүй, шулуухан хэлэхэд өөрөө ойлгож байгаа гэхэд ч үнэхээр эргэлзээтэй. Саяхан мөн л мундаг сургуульд сурч байгаа эрдэмтэн залуугийн ярилцлагыг урамгүйхэн уншиж суулаа.  
Энэ шинэ шинжлэх ухаан технологиудыг сонирхож буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Үүнийг улам олон болгохын тулд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар зүтгэж яваа нь энэ блог сайт(Ажил төрөл арзайж явдаг учир унтах цагаасаа л ихэнхдээ энд зориулаад байгаа хэрэг). Шинжлэх ухаан өөрөө ардчилсан, тусгай нэг бүлэг (интернет, GPS хөгжүүлсэн Америкийн DARPA мэт байгууллагууд) хөгжүүлчээд хав дараад хэвтээд байгаагаас бусад нь ихэнхдээ нийтэд ил тод хоорондоо хуваалцаж явдаг, хүн төрөлхтний нийтийн өмч ийм л эд.
Гэхдээ шинжлэх ухааныхаа мөн чанарыг эрхэм болгоод үнэн бодит байдлыг л эрхэмлэх хэрэгтэй.  Сүүлийн үед нийгмийн сүлжээ, мэдээллийн сувгуудаар яваад байгаа мэдээллүүдийг хараад нэг иймэрхүү бодол төрж суулаа.

Одоо үндсэн хэсэгтээ ороё. Дээрх хиймэл оюун, машин сургалт, гүний сургалтын  хувьд мэдээж хоорондоо нягт холбоотой. Дунд сургуульд Эйлерийн диаграм гэж нэг олонлогоор дүрслэдэг сайхан эд бий. Хүн бүхэн л санаж байгаа байх. Энгийнээр харилцан хамаарлыг нь үүгээр л харуулчихдаг.  

Өөрөөр хэлбэл хамгийн том олонлог нь хиймэл оюун, дэд олонлог нь машин сургалт, машин сургалтын дэд олонлог нь гүний сургалт. Энгийнээр хамгийн том нь хиймэл оюун, үүнд машин сургалт нь өөрөө ороод машин сургалт дотроо гүний сургалт нь ороод явдаг гэсэн үг. Товчхондоо ийм л хамааралтай. 
Хиймэл оюуны тухай ярих бүрт  intelligent task буюу ухаалаг даалгавар гүйцэтгэх тухай яригдана. Тухайлбал бидний бодит оюун ухаанаараа гүйцэтгэдэг харах, сонсох, амтлах, хүртэх, үнэрлэх мэдрэхүйнүүдийг хиймэл оюун ухаан мөн гүйцэтгэж чаддаг болох ойрын зорилготой. Харах мэдрэхүйн ухаалаг даалгавар гэдэг нь бид орчинтойгоо харилцахын тулд нүдээрээ орон зайг мэдэрч, юмыг ялган таниж буй хэрэг. Үүнийг судалдаг computer vision буюу машины хараа гэх мөн л салбар шинжлэх ухаан бий. Гэхдээ нэн орчин үеийн хөгжил нь тэр чигтээ гүний сургалт болж байна. Өөрийгөө жолооддог машины хамгийн гол зорилго хүн шиг л нүдтэй болчих. Үүний дараа техник учир нэг ч нүдээ цавчихгүй, 24/7, хамгийн бага (min) алдаатай, хамгийн их (max) системтэй (цэгцтэй, дүрэм журамыг ягштал биелүүлэн) ажиллана. Гэнэтхэн нэг автомат жолоодлоготой приусны хамар сүп гээл урдуур чинь ороод ирэхгүй гэсэн үг. Саяхан туршилтын үед харанхуйгаас нэгэн эмэгтэй гэнэт гарч ирэн осол болсон харамсалтай хэрэг гарсан ч удахгүй энэ тохиолдлыг бусад бүх муу тохиолдлуудтай нь машинаа сургаал дараагийн туршилтандаа орох болов уу. Ингэснээр энэ алдааг машин ахиж гаргахгүй гэсэн үг. Жинхнээсээ 2 алдахгүй. Учир нь машины суралцах чадвар үүнийг төвөггүйхөн хийнэ.
Хиймэл оюун амтлах мэдрэхүй зэрэгтэй болоход нэмж био чип зэрэг хэрэгтэй болж байгаа учир илүү том ойлголт болоод байгаа юм. 
Гүний сургалтын тухай ярихын тулд машин сургалтын үндсэн ойлголтуудыг зайлшгүй мэддэг байх нь чухал. Учир нь гүний сургалт нь өөрөө машин сургалт.  Тухайлбал чиний хийж буй зүйл яг үнэндээ машин сургалт мөнүү гэдгийг мэддэг 3 шинжүүр байдаг. Энэ шинжүүрээр адаглаад гүний сургалтыг машин сургалт мөн үү биш үү гэж ялгаж чадна гэсэн үг.
Тус тусад нь нэлээн бичсэн тул ингээд өндөрлүүллээ. 










No comments:

Post a Comment