Oracle Streams бол өгөгдлийн урсгалаар өгөгдөл, мессежүүдийг хуваалцах боломжийг олгодог процессуудын нэгдэл болон мэдээллийн сангийн бүтэц юм.
Data Replication – Өгөгдөл Олшруулалт
Oracle Streams маш чадварлагаар data manipulation language (DML) , data definition language (DDL) хоёроор мэдээллийн сангийн объектуудад хийгдсан өөрчлөлтүүдийг бариж аван эдгээр өөрчлөлтүүдийг нэг болон олон тооны мэдээллийн санд давтан хийдэг. Ижил бүтэцтэй мэдээллийн сан ч байсан ялгаатай бүтэцтэй мэдээллийн сан ч байсан тэдгээрийн хоёр өөр бүтэц, агуулгатай table-үүдийн хооронд мэдээллийг хуваалцаж чадна. Завсрын сервер бүрийг ашиглан өөрчлөлтүүд хийхгүйгээр өгөгдлийн урсгалыг олон тооны мэдээллийн санд илгээж чадна.
Data Warehouse Loading – Өгөгдөл Агуулахын Ачаалалт
Data warehouse loading бол data replication – ны онцгой тохиолдол юм. Үйл ажиллагааны мэдээллийн сангаас data warehouse-д шинэ өгөгдөл нэмэх, хуучин өгөгдлийн дахин шинэчлэхэд зарим маш чухал даалгаваруудыг хийж гүйцэтгэдэг. Oracle Streams нь production system /үйлдвэрлэлийн систем/ –д хийгдсэн өөрчлөлтийг барьж аван тэдгээр өөрчлөлтийг staging database рүү илгээдэг. Эсвэл шууд data warehouse болон operational data store руу илгээдэг. Staging database /шатлалын мэдээллийн сан/ бол програм хөгжүүлэгчид тест хийх зорилгоор үүсгэсэн production database-ийн хуулбар мэдээллийн сан юм. Staging database –ийг бас development database /хөгжүүлэлтийн мэдээллийн сан/ гэж нэрлэдэг. Ачаалалтын үед warehouse-д тодорхойлсон тухайн талбарын өгөгдөл засах, өгөгдлийг дахин загварчлах үйлдлийг хийхэд хэрэглэгчийн тодорхойлсон процедурууд болон өгөгдөл дамжуулалт уян хатан байдлаар дэмждэг. Үүнээс гадна Change Data Capture (Data Warehousing-ийн нэг онцлог) нь Oracle Streams-ийн зарим компонентуудыг хэрэглэн өгөгдлийг data warehouse руу ачаалахаас өмнө тухайн өгөгдөл өөрчлөгдсөн эсэхийг танидаг. CDC-ийн тухай Oracle Database 11g: Implement and Administer a Data Warehouse course - аас илүү мэдэж болно.
Баярлалаа. Илүү их мэдээлэл авах гэсэн юмаа яаж холбогдох вэ
ReplyDelete